Бидний тухай
Бид 15 жилийн туршлагатай бөгөөд мэдээллийн технологийн хэрэгцээт үйлчилгээг үзүүлж тоног төхөөрөмжийг нийлүүлдэг. Бид Монгол Улсын цаг уурын нөхцөлд тохирсон чанартай эко ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагад өндөр сэтгэгдэл, сэтгэл ханамжийг үлдээх зорилго тавин, дэлхий дахинд гарч буй харилцаа холбооны шинэ ногоон техник технологи шийдлүүд нэвтрүүлж ажиллаж байна. Үйл ажиллагаагаа явуулахдаа чанарыг эрхэмлэн Монгол улсад мөрдөгдөж буй холбогдох хууль, дүрэм, Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008-ийн шаардлага, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын Олон улсын стандарт OHSAS 18001:2007-ийн шаардлага, төслийн удирдлагын ISO 21500 зааварчилгааг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хичээнгүйлэн ажилладаг.
Бидний туршлага
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын радио холбоо, шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуултын ажил, Гамшгийн аюулыг өргөн хүрээнд зарлан мэдээлэх, дамжуулах боломж бүхий сирень дохиог Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн угсралт суурилуулалт, Улсын үйлдвэрийн газар, Уул уурхай, Авто зам шинэчлэл зэрэг үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад Радио холбооны тоног төхөөрөмж, харилцаа холбооны техник хэрэгслийг нийлүүлж, мэргэжлийн засвар үйлчилгээг үзүүлж байсан туршлагатай. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад камерын хяналтын системийн угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэж байсан туршлагатай.
Хамтран ажиллагч байгууллага
1




